gogo.mn

Үйлчилгээний төрөл:
Медиа
Холбоо барих:
Монгол Улс, Улаанбаатар хот 14220, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж - 28, МПМ Цогцолбор
7555 3232
news@mongolcontent.mn

Цахим сэтгүүлзүйд шинэ өнгө төрх, шинэ хэрэглээг нэвтрүүлсэн GoGo.mn сайт анх 2007 онд уншигчдын хүртээл болж өдгөө 16 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид Монголын хамгийн өргөн хэрэглэж буй, итгэж болох сайтуудын нэг болж чадсан билээ. Өдөрт 400-870 мянган уншигч манай сайтад ханддаг бөгөөд бид аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төрийн бус байгууллагаас хараат бус тэнцвэрт байдлыг хангасан, олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсыг дээдэлсэн зарчимтай, ёс зүйтэй мэдээллийг хүргэхээр ажилладаг.
Бид Редакцын бодлого, Ёс зүйн зарчмаа уншигчдад нээлттэй мэдээлсэн анхны сайтуудын нэг болохоос гадна олон улсын медиа стандарт буюу ISAS 9001 -г баталгаажуулсан анхны хэвлэл мэдээллийн байгууллага.

Мөн GoGo.mn сайт BBC-гийн “50:50 The Equality Project” /Тэгш байдал төсөл/ төсөлтэй албан ёсоор түншилсэн Монголын анхны мэдээллийн сайт болсон. Энэхүү түншлэлийн хүрээнд бид BBC өөрийн контентод эмэгтэйчүүд төдийгүй үндэстний болон бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолойг амжилттай нэмэгдүүлэхдээ хэрэглэсэн аргачлалыг нэвтрүүлэн ашиглаж буй. Бид эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлыг мэдээ, нийтлэлдээ төдийгүй цаашлаад зурган өгүүлэмжид ч хангахыг эрмэлздэг.

Жилээс жилд технологийн дэвшилд тулгуурлаж өөрсдийн бүтээл, контентыг сайжруулж, баяжуулж буй редакц юм.

© 2018 - 2024