Улаанбаатар Принт ХХК нь 1997 онд сурагчийн 12 хуудастай дэвтэр үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр бид сурагчийн дэвтэр 12-96 хуудастай 6 –н төрлөөр, зургийн дэвтэр, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан дасгал ажлын дэвтэр, оюутан залууст зориулсан Оюутан дэвтэр, А4 дэвтэр гэх мэт нийт 44 –н төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол улсын дэвтрийн зах зээлийг бүрэн хангаж буй хэвлэлийн салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болтол өргөжсөн байна.
Өнөөдөр 130 гаруй ажилтантай, Улаанбаатар Принт үйлдвэрийн бүтээгдэхүүн, Double A брэндийн бүтээгдэхүүн нийлсэн 140 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот, 21 аймагт гэрээт борлуулагчаар дамжуулан хэрэглэгчид нийлүүлж байна.